Яасан үнэн үгтэй шүлэг вэ ?
2012-10-05, 19:00
Нүүр хуудас | Мэдээ мэдээлэл | Сонин хачин зураг | Дуу хөгжим | Кино урлаг | Тоглоом | Программ хангамж | Шүлэг түүвэр |
Баннер солилцохыг хүсвэл baagiijak@yahoo.com хандана уу.
Шууд мессэнжэрдэх
Листэндээ нэмэх
И-Мэйл илгээх
Явлаа
Хаалга vvдийг минь
Гадаа чинь асгарсан борооны
Нулимсан ганц дусал нь байлаа, чи мэдээгvй
Ганганаад буцсан шувуудын
Дунд нь дэвээд нисэж байлаа, чи хараагvй
Ганхирсан цагаан сарны
Газар асгарсан гэгээ байлаа, чи таниагvй
Ганхсан залуу улиасны
Сvvлчийн хатсан навч нь байлаа, чи анзаараагvй
Найранд өргөсөн дууны
Намирсан цэнхэр аялгуу байлаа, чи сонсоогvй
Намхан голгодын дундах
Эзгvй чулуун гэр байлаа, чи санаагvй
Чиний мэдээгvй хайрыг
Чимэг болгож энгэртээ зvvхгvй, сэтгэл гомдоно
Чимээгvй мэдээгvй хайрыг гэвч
Чимээгvй vлдээж болохгvй болохоор нь шvлэг бичлээ
Ж.Хvрэлбаатар /Залуу яруу найрагч/