Кимчи дарах арга
2012-08-25,21:35
Кимчи дарах арга
Солонгосчууд өвлийн улиралд хүнсэндээ тэжээл сайтай ногоо хэрэглэх арга замыг хайсаар кимчи хэмээх ер бусын нээлтийг хийсэнд би хувьдаа баярладаг. Өнөөдөр дэлхийн олон хүн кимчинд нугасгүй дуртай, бас дэлхий дээрхи хамгийн эрүүл хүнсний нэг бол кимчи гэдгийг нотлоод байгаа. Ингээд бүгдээрээ жирийн байцаагаар хэрхэн кимчи хийх заавартай танилцъя. Та гэртээ туршиж үзээд санаандаа таартал хийж чадвал дуртай хачраа авах мөнгөө хэмнэх боломжтой боллоо гэсэн үг.
1. Байцаагаа угаагаад, навчаар нь салгана. Харлаж, хатсан хэсгүүдийг нэг бүрчлэн авах хэрэгтэй. Салгасан навчнуудаа усаар ахин зайлаад, элдэв нян бактери, хортон шавжнаас нь бүрэн салгах үүднээс ахин сайтар угаана. Дараа нь байцаагаа алган дээрээ тавиад, усыг нь шувтарч, аль болох усгүй болгоорой. Байцаагаа тал тал тийш 3 орчим см хэмжээтэй дөрвөлжингөөр зүсээд, том таваг дээр тавина. Дээрээс нь далайн цэвэр, эсвэл йоджуулаагүй давс тарааж цацаж өгнө. Ингээд давсалсан байцаагаа хөргөгчинд хийж, 12-14 цаг байлгана. Энэ хугацаанд йоджуулаагүй давс нь байцаанаас
ялгарах шүүстэй холилдож, сайхан амтыг бий
болгодог.
2.Сонгино, сармис. цагаан гаа, лууван зэргийг том ууранд хийж байгаад сайтар нухна.
3.Хөргөгчнөөсөө 12-14 цаг байлгасан давсалсан байцаагаа гаргаж ирээд, давстай шүүсийг нь асгана. Байцаа их зөөлөрсөн байх учиртай. Ингээд байцаагаа бусад ногоо, амтлагчуудтайгаа нийлүүлнэ.
4.Дээрээс нь сесаме үр, элсэн чихэр, нунтаг улаан чинжүү, Солонгос кимчиний соус нэмж хийж хутгана. Амталж үзээд, хүсвэл нунтаг улаан чинжүү болон бусад амтлагчдыг нэмж болно. Нунтаг чинжүүний орцыг халуун чанараас нь шалтгаалж, дараах хэмжээнүүдийн аль нэгээр хийнэ: зөөлөн - 4 халбага, халуун - 6 халбага, хэт халуун - 8 халбага
5.Амтыг нь тааруулж, хангалттай хутгаж чадсан бол кимчигээ тагтай саванд хийгээд, хөргөгч юмуу хуурай сэрүүн өрөөнд 2-3 өдөр байлгасныхаа дараа хэрэглэвэл зохимжтой. Энэ хугацаанд кимчинд орсон байцаа болон бусад ногоонууд исэлдэж, шаардлагатай амтыг гаргадаг байна. Кимчиг дунджаар 6 долоо хоног хадгалдаг.