Харшлаас урьдчилан сэргийлэх нь
2012-08-27,22:15
Харшлаас урьдчилан сэргийлэх нь
Орчин үед химийн бодис, нийлэг эдээс гадна байгалийн бодис амьтны үс, ургамал гээд олон юмнаас харшдаг болжээ. Мөн нэг юманд харшдаг байсан хүмүүс олон юмнаас зэрэг харшдаг болсон. Хүндрээгүй тохиолдолд зөвхөн харшил өгч байгаа антигенийг тодорхойлоод эмчилж болдог. Хүндэрсэн тохиолдолд хэцүү. Хавсарсан харшилд эмчилгээ хийж авахаас өөр аргагүй. Ялангуяа ургамлын харшил тэр үедээ л эм хэрэглээд авна уу гэхээс биш бүрэн эдгэрнэ гэж байхгүй. Төгс эдгээдэг эм одоогоор гараагүй байна.
Биед хүрдэг хувцас, хэрэглэдэг бодистоо аль болох байгалийн бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Мөн химийн элдэв бодисгүй, удаан хадгалаагүй бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх нь зохистой. Урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга нь хүнсний бүтээгдэхүүн гэдгийг анхаарах хэрэгтэй.
Сүүлийн үед олон орны төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд орж ирж байна. Үүнд болгоомжтой хандах хэрэгтэй. Ихэнх харшил үүнээс шалтгаалж байна. Монгол орны цаг уурын нөхцөл өөр гэдгийг анхаарах нь чухал.