Шүлэг
байгаа учир та бүхэн өөрсдийн мэддэг, зохиосон, ба
энэ хаягаар ирүүлнүү (baagiijak@yahoo.com / uugii_mgl)-гэсэн хаягуудаар
жш:
хайрт бүсгүй дээ
" Үүлгүй тэнгэрт аянга ниргэх шиг
Өр зүрх шимширэнхэн байна уу!
Хар толгойг зүүгээр шивэх шиг
Хайртай чамайгаа санаад байна уу
Хүсэл хүсэлээ дагаагүй болохоор
Хүрэн зүрх шаналаа юу даа
Хясал хясалаа дагадаг болохоор
Хайр сэтгэл минь бүтээгүй ч юм уу
Намар оройн салхи нь
Навчсаа дагаал шуураад одно
Навтгар бага гэрийн минь үүд
Намс намсхийн чяхран сонсдоно
Хурц хутгаар сийчсэнтэй адил
Сэтгэл зүрх өвдөн ёолход
Цохилох зүрхний лугшилийн чимээ
Цаашлан цаашлан алсад сонсогдоно
Бороо нь ороогүй байтлаа
Солонго юундаа татав аа
Нулимс нь дуслаагүй атал
Аньсага нь юундаа норов оо