Шүлгийн түүвэр
2012-08-30,12:55
Чиний мэдээгvй хайр
Гадаа чинь асгарсан борооны
Нулимсан ганц дусал нь байлаа, чи мэдээгvй
Ганганаад буцсан шувуудын
Дунд нь дэвээд нисэж байлаа, чи хараагvй
Ганхирсан цагаан сарны
Газар асгарсан гэгээ байлаа, чи таниагvй
Ганхсан залуу улиасны
Сvvлчийн хатсан навч нь байлаа, чи анзаараагvй
Найранд өргөсөн дууны
Намирсан цэнхэр аялгуу байлаа, чи сонсоогvй
Намхан голгодын дундах
Эзгvй чулуун гэр байлаа, чи санаагvй
Чиний мэдээгvй хайрыг
Чимэг болгож энгэртээ зvvхгvй, сэтгэл гомдоно
Чимээгvй мэдээгvй хайрыг гэвч
Чимээгvй vлдээж болохгvй болохоор нь шvлэг бичлээ
Ж.Хvрэлбаатар /Залуу яруу найрагч/