Деррик Фаворс гараанд гарах уу?
2012-10-09,17:00
NBA-ын 2012-2013 оны улиралд “Юта Жазз” багийн гарааны PF байрлалын төлөө Пол Миллсап, Деррик Фаворс нар өрсөлдөж буй “Солт Лейк Трибун”-д мэдээлжээ. Өнгөрсөн улиралд Фаворсын талбайд өнгөрүүлэх минут эрс нэмэгдсэн. Энэ нь түүний багтаа хэр чухал тоглогч болохыг илтгэж байгаа юм. Улирлын туршид нэг тоглолтод дунджаар 21 минутыг талбайд өнгөрүүлсэн залуу довтлогч плей-оффт харин 29 минутыг дунджилжээ. Тэрбээр өдгөө 21 настай юм.
Фаворс магадгүй “Юта Жазз” багийн ирээдүйн төвийн тоглогч ч байж болно. Гэхдээ гараанд гарч тоглохын тулд тэр бүх талаар жигд байх ёстой. Одоогоор Пол Миллсап гарааны довтлогчоор багийн бүрэлдэхүүнд багтаж байна. Гэхдээ талбай дээрх үзүүлэлтээс хамаараад улирал дуусахаас өмнө “Юта Жазз” Миллсапыг сольж ч магадгүй гэгдэж байна.
Орон гаран тоглолттой Миллсапыг авах баг олдвол гарааны эрх Фаворсынх болох нь гарцаагүй.

Эх сурвалж :News.mn