Voyager 1 нарны аймгийг нэвтлэн гарлаа
2012-10-12,16:06
Сансрын аппарат Voyager 1 нарны аймгаас гарч сансрын орон зайд гүнзгий нэвтрэн орж буйг баталсан тухай The Daily Mail сонинд өгүүлжээ. Хүний гараар бүтсэн анхны биет ийнхүү нарны аймгийг гарлаа.
NASA нарны аймгийн орон зайн хилийг гатлах нь сансар судлалын том ололт гэж мэдээлж байсан юм. Одоо мэргэжилтнүүд энэхүү том зорилт хэрэгжлээ гэж үзэж байна Тэдний мэдээ үнэн бол од хоорондын судалгааны шинэ эрин эхэллээ гэж хэлж болох юм.
NASA агентлагийн эрдэмтэд аппарат гүнзгий сансарт нэвтэрсэн гэх гурван гол шинж тэмдгийг баталгаа болгон хэлж байна. Үүнийг Нарны аймгийн хязгаараас гаднах өндөр эрчим хүчний сансрын туяаны нэмэлт, нарнаас гарах эрчмийн бичил хэсэг, соронзон орны чиглэлийн өөрчлөлтөөр баталж болно гэж байгаа юм. Сүүлийн хэдэн сарын турш одон орончид ажиглалт хийн од хоорондын салхины тооцонсрын нэмэгдэл нь Нарны аймгийн хязгаар луу аппарат ойртсоны шинж тэмдэг гэж тодорхойлжээ. Бүдүүлгээр хэлбэл,нарны салхины урсгалаар бүтдэг гелиосфера нь гадны сансрын туяаг дотогш нэвтрүүлдэггү. Гэхдээ хязгаарын захаар “харийн” бичил хэсгийн тоо өсдөг гэнэ. Үүний зэрэгцээ нарнаас гарах цэнэгт тоосны тоо эрс буурсан байна.
Voyager 1 аппаратад соронзон орон хэрхэн нөлөөлдөг талаар асуудал эргэлзээтэй хэвээр үлдэв. Энэ талаар мэдээлэл одоо үгүй байна. Гэсэн ч Техасын Газар тариалан, машин бүтээх их сургуулийн одон оронч Ник Сантцефф магнитометрийн хэмжилтийн багажийн мэдээлэлгүйгээр сансрын аппарат Нарны аймгийг тусгаарладаг саадыг давсан гэж үзэж байна.
Voyager 1 аппаратыг 36 жилийн өмнө сансарт илгээсэн бөгөөд сүүлийн хэдэн сарын дотор Нарны аймгийн хязгаарыг давна гэсэн хүлээлттай байсан. NASA-ийн сансрын судалгааны мэргэжилтэн, уг төслийн эхнээс нь эхлэн зүтгэсэн 76 настай Эдвард Стоун маш их баяртай байна. "Бид гадагш нэвтрэн тэндээс ямар нэгэн зүйл олохыг эрмэлзэж байна" гэж тэрээр мэдэгдсэн байна. Өнгөрсөн сард Калифорнийн тийрэлтэт хөдөлгөөний лабораторид хийсэн жил тутмын 35 дахь арга хэмжээн дээр тэрээр маргаан өдөөсөн асуулт дэвшүүлэн “Бид гадаад хязгаартай хиллэх шинэ хязгаарын хилийн дагуу бүжиглэж байна уу эсэхийг мэдэхгүй” хэмээн хариулсан байна.
NASA сансрын Voyager-1, Voyager-2 аппаратуудаа 1977 онд хөөргөх үед эднийг хэр удаан оршин тогтнож чадахыг хэн ч хэлж мэдэхгүй байв. Өдгөө эдгээр аппаратууд нь дэлхийгээс өөр өөр хэдэн тэрбум км-аар чиглэлд алслагдсан, ийм урт хугацаанд ажиллаж байгаа анхны бөгөөд цорын ганц хиймэл биетүүд болж байна.
Есдүгээр сарын 5-нд “ихрүүд” Бархасвадь, Санчир гаригуудын замд гарсны 35 жил болов. Одоо тэд асар том ионжсон хийн хөөсөнцөрөөр бүрхэгдсэн нарны аймгийн хязгаарт очоод байгаа юм. Хөөсөнцөрийн цаана од хоорондын орон зай эхэлдэг бөгөөд тэнд хүрээлэн буй орчин нь илүү тайван гэж эрдэмтэд үздэг. Voyager-1 танигдаагүй одон орны нутаг хязгаарт байгаа нь маргашгүй баримт юм.
Одоо Voyager-1 нарнаас 17 тэрбум км-ийн цаана, түүний ихэр Voyager-2 нарнаас 14 тэрбум км-ийн цаана байгаа. Аппаратууд сансрын ховор ахмадууд болсон ч тэдний цаг нь явсаар байна. Тус бүрт нь 68 килобайтын ой санамжийн машинтай. Харьцуулахад, энэ нь моно iPad-ын ой санамжаас 100 мянга дахин бага гэсэн үг. Өнөөгийн сансарын аппартууд дижитал ой санамжтай билээ. Мөн аппарат тус бүр нь найман замтай магнитофоноор тоноглогджээ.
Voyager эхэндээ Бархасваль, Санчир хоёрыг судлах зориулалттай байв. Үүнийгээ ч биелүүлж эдгээр гаригуудын чанартай зургуудыг дамжуулса. Voyager-2 нь Тэнгэрийн ван, Далайн ван гаригт хүрсэн анхны аппарат. Voyager-1 нь Санчир гаригийг таталцах хүчний чавх болгон ашиглаж нарны аймгийн зах хязгаар луу “шидэгдсэн”.
"Voyager-1 нь дараалан гэнэтийн ер бусын үр дүнг гаргаж байлаа. Энэ нь бидэнд их зүйлд суралцах хэрэгтэйг ойлгуулж өгсөн юм” гэж судалгааны мэргэжилтэн, Калифорнийн Их сургуулийн физикийн багш профессор Стоун ярьж байна.
Эдгээр хоногуудад тэднийг бүтээсэн NASA-ийн Тийрэлтат хөдөлгөөний лабораторийн инженерүүд аппаратаасаа дамжуулсан мэдээг анхааралтай сонсч байна. Voyager 1-ээс радио дохио дэлхийд 17 цагийн дараа, Voyager 2-оос 13 цагийн дараа ирдэг. Мини автомашины хэмжээтэй цөмийн хөдөлгүүртэй зургийн аппаратуудын ажиллагаа зогссон ч соронзон орон, сансрын туяа ба нарны тоосонцорын хэсгүүдийг судлах төхөөрөмж нь ажилласаар байна. Мөн тэд харь гаригийнханд захидал болгон илгээсэн дэлхийн тухай үндсэн баримтууд ба дуу, зургийн бичлэгтэй алтан цомгийг тээж явна.
2004 оноос Voyager-1 Нарны аймгийн хязгаарын судалгаа хийлээ. Тэнд нарны салхины хүч эрс сулран халдаг байна. Voyager -1 үүнийг нэвтрэн од хоорондын орон зайг судалж буй анхны сансрын аппарат юм. Эхлээд дөрвөн Voyager-1 Бархасвадь, Буд, Дэлхийн ван, Далайн ван гаригуудын зүг илгээхээр шийдэж байгаад төлөвлөгөөг өөрчилжээ.
Сансрын бодлогын асуудал хариуцсан шинжээч Говард Маккерди ийнхүү төлөвлөгөөг өөрчилсөн нь ч ашигтай болсон гэж ярьж байна. “Үүнээс үүдэн хийн дөрвөн том гаригийг судалж, Нарны аймгийн хязгаар хүрсэн аппарат бүтээлээ” гэж Маккерди онцолж байна.
Энэ судалгааны төсөлд 1977 онд 983 сая ам.доллар зарцуулсан нь өнөөгийн ханшаар 3,7 тэрбумтай тэнцэх ажээ. Аппаратуудын хүчний төхөөрөмжүүд нь 2020 он хүртэл ажиллах бөгөөд тэр үед Voyager-1 оддын хоорондын орон зайд хөвсөөр байна гэж эрдэмтэд найдаж буй юм.

Хүний гараар бүтсэн аппарат Нарны аймгийг орхилоо
"Бид гадагш гарахыг эрмэлздэг"

Төлөвлөснөөс эхнээсээ хассан нь ашигтай болон эргэжээ

Эх сурвалж : News.mn