Сагсан бөмбөгийн олон улсын шүүгчтэй боллоо
2012-10-12,16:13
Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт хөгжсөний 66 жил , МСБХолбоо байгуулагдсаны 50 жилийн ойн ажлын хүрээнд багтсан ажлуудын нэг нь дасгалжуулагч, шүүгч нарын олон улсын төвшний сургалт, семинарт хамруулах байлаа. Энэ дагуу FIBA-гаас өнгөрсөн сард Японы нийслэл Токио хотноо зохион байгуулсан Сагсан бөмбөгийн 2012 оны дүрмийн нэмэлт, өөрчлөлтүүдийг танилцуулах, Олон улсын шүүгч бэлтгэх семинарт улсын шүүгч Б.Ганзориг хамрагдаж, олон улсын шүүгчийн эрх авсан байна. Тус сургалтад олон улсын шүүгчийн зэрэг горилогч зургаан орны 12 шүүгч, дүрмийн өөрчлөлттэй танилцахаар Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 26 шүүгч хамрагджээ.