Өнөөдөр мод тарих үндэсний өдөр
2012-10-13,12:25
Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүрийн тав
Мод тарих өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 12.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажээ. Мөн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, хотын ерөнхий менежер Ч.Бат болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд, төрийн ба төрийн бус байгууллагынхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих юм байна. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд, НИТХ-ын дарга Д.Баттулга нар 10.00 цагт Сүхбаатар дүүргийн “Байгаль эх” лицей сургуульд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Пүрэвдаваа болон НИТХ-ын ажлын алба, нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын албаныхан 14.00 цагт Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарих гэнэ.
Мод тарих үндэсний өдрөөр төрийн өндөрлөгүүд, албан хаагчид, иргэд мод тарихаас гадна Мод, сөөгний суулгацын үзэсгэлэн худалдааг Барилгачдын талбайд, мөн УДЭТ-ын өмнөх талбайд зохион байгуулах аж. Түүнчлэн “Байгаль эх” лицей сургуульд модлог ургамлын үзэсгэлэн гарч байна.
Эх сурвалж :News.mn