Шилнийхээ хүрээг зөв сонгох нь чухал
2012-08-25,20:40
Шилнийхээ хүрээг зөв сонгох нь чухал
Нүдний шилийг сонгож зүүснээр нүүрний төрхийн давуу талыг гаргаж, дутагдалтай талыг нуудаг. Мөн бизнес хийдэг, моодны дэгжин, даруухан, зэрэг хун бур өөрийн онцлогт тохирсон шил зуух нь имижийг бүрэн өөрчилж болно. Хамгийн гол нь шилнийхээ хүрээг зөв сонгох нь чухал. Энэ нь нарны шил сонгоход ч хамаатай.
Гурвалжин царай. Энэ царайны онцлог шинж бол өргөн дух, жижиг эрүү. Ийм нүүртэй хүнд дугуй, эсвэл гонзгой хүрээтэй, эсвэл бага зэрэг дээш өргөгдсөн “эрвээхэй” маягийн шил зохимжтой. Шилний хүрээ нарийхан, хагас хүрээтэй, эсвэл огт хүрээгүй байвал зөв сонголт болно.
Таны нүүрний доод хэсгийг арай том болгож, тэнцвэржүүлж харагдуулдаг сайн талтай. Харин хэт том бөгөөд хөмсгийг тань халхлахгүй байхыг анхаараарай. Том хүрээтэй, хамар дээрээ өргөн хаалттай шил бүү зүү. Хурц өнгө, дөрвөлжин хэлбэрээс зайлсхийх хэрэгтэй.
Дугуй царай. Тэгш болон хурц өнцөгт хүрээтэй шил сонгоорой. Нарийхан металл хүрээнд анхаарлаа хандуул. Энэ нь нүүрний хажуу талд анхаарал татагдахыг зогсооно. Мөн хар, ногоон зэрэг ханасан өнгө нүүр царайг илүү нарийн болгож харагдуулна.
Гонзгой царай. Хамгийн азтай нь ийм царайтай бүсгүйчүүдэд дугуй, тэгш өнцөгт, мууран гээд ямар ч хүрээтэй шил зохимжтой. Тэдэнд нарийхан металл, хурц, том хуванцар гээд ямар ч хүрээ таардаг.
Тэгш өнцөгт царай. Том эрүү, духтай нүүртэй хүмүүсийг хэлнэ. Ийм хүмүүст дунд зэргийн хэмжээтэй, дугуйвтар өнцөгтэй шил зохино. Хамгийн тохиромжтой хувилбар бол гонзгой хүрээ юм. Энэ нь нүүрний өнцгүүдийг дарж өгдөг. Бараан өнгийн тэр дундаа хар хүрэн өнгө зохих бөгөөд зузаан хүрээнээс зайлсхийгээрэй. Энэ нь таны царайг хүндрүүлж, хөгширсөн мэт харагдуулна.^ ^