Марс-гайхамшиг
2012-09-02,17:38
Хүмүүсээ гайхамшиг
Өмнөх оны 11-р сард NASA-ынхан “Curiosity rover” нэртэй автоматыг Ангараг гараг руу илгээсэн билээ. Энэ сарын эхээр хэмжээгээрээ авто машинтай адил энэхүү автомат Ангараг гараг дээр амжилттай газардсан. Хэрвээ энэ таны сэтгэлийг хөдөлгөхгүй байгаа бол дараах хэсгийг уншаад, туршаад үзээрэй. Сэтгэлийг тань хөдөлгөнө гэж найдаж байна.
Curiosity rover судалгаагаа хийх явцдаа зураг авах NASA-руу илгээж байгаа бөгөөд тэрхүү зургийг бид бүхэн өөрсдийн гар утас, таблет, компьютер дээрээ 360 градусаар харах боломжтой ажээ. Хэрвээ та бүхэн гайхамшгийг хармаар байгаа бол энд дарж үзээрэй. iХэрэгсэл дээрээ үзвэл илүү тааламжтай, учир нь gyroscope дэмждэг тул iХэрэгсэлээ эргүүлж тойруулахад тэртээ 100 сая милийн цаана байгаа гарагийг яг л тэнд нь байгаа мэт харах боломжтой. Уул толгод, шороо, чулуу, тэнгэрт мандах нар гэх мэт нь танил санагдаж байна уу? Мөн хуруугаараа хүрч эргүүлж, хоёр хуруугаараа татаж, томруулж үзээрэй. Гайхалтай биш гэж үү?